Хойд Америкийн сагсанбөмбөгийн үндэсний лиг болох NBA-ын бүх оддын үйл ажиллагаа гурван хоногийн турш үргэлжилж өнөөдөр буюу сүүлийн өдөр лигийн хамгийн шилдэг тамирчид хоёр багт хуваагдсан бүх оддын тоглолт явагдаж өндөрлөлөө. Энэхүү тоглолтод Леброн Жеймсийн баг 163:160 харьцаатайгаар Кевин Дюрантын багийг хожсон.
Тоглолтын эхний үед Леброн Жеймсийн баг 47:45-аар тэргүүлж, тоглолтын хоёрдугаар үед Кевин Дюрантын баг 49:46-аар ялж, тоглолтын гуравдугаар үед багууд 45:45 оноотойгоор тэнцсэнээр Леброн Жеймсийн баг $450,000-ыг Кевин Дюрантын баг $300,000-ыг багийнхаа сонгож авсан байгууллагад хандивлах эрхтэй болжээ.
Тус тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор ялалт байгуулсан багийн Стефен Карри 50 оноо, 5 самбар, 2 блок, 16 удаа гурвын зайнаас шидэлтээ амжилттай гүйцэтгэсэн гэх (Бүх оддын тоглолтын дээд амжилт) үзүүлэлттэйгээр нэрлэгдсэн.
Харин түүний хувьд авсан оноо тус бүрээсээ $1,000 (50 оноо= $50,000), холын зайн шидэлт бүрээсээ $3,000 (16=$48,000), бүх оддын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал болох $10,000 буюу нийт $108,000-ыг Кливленд нэгэн тэтгэлгийн санд хандивлахаар болжээ.
П.Тамир