Шинэ он гарснаас хойш Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос зохион байгуулдаг гурван цуврал тэмцээн болж өндөрлөж манай орны баг тамирчид амжилт дүүрэн оролцсон. Хоёр хоногийн өмнө Израиль улсын Тель-Авив хотод ээлжит нэгэн Гранд Слам тэмцээн зохиогдож манай улсын тамирчид гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 18-аар байранд жагссан.
Тэгвэл ойрын нэг сарын хугацаанд ямар нэгэн цуврал тэмцээн зохиогдох хуваарь байхгүй бөгөөд гуравдугаар сарын 25-нд Гүрж улсад Тбилисийн Гранд Слам зохиогдоно. Ингэснээр энэхүү нэг сарын хугацаанд жүдо бөхийн тамирчид олон улсын хамтарсан бэлтгэл болон дотоодын тэмцээн уралдаанууддаа илүү их анхаарал хандуулах боломжтой болж байна. Одоогийн байдлаар уг тэмцээнд Казахстан, Тунис, Өмнөд Африк, Куба, Швед, Грек, Их Британи, Словак, болон Бүгд Найрамдах Доминикан улсын шигшээ багууд урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна.
П.Тамир