Монголын үндэсний сурын харвааны сарамбайн үзүүлэх харвааны тэмцээн “Асам вила”-гийн хойно орших Туул голын мөсөн талбайд болов.
Тэмцээнд 21 эмэгтэй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөхөд Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, “Засагт хан” клубын харваач Ц.Булган алтан медаль хүртлээ. Түрүү харваач Ц.Булган нь үндэсний сур харвааны спортоор найман дахь жилдээ хичээллэж буй бөгөөд 2016 оны нээлтийн харвааны түрүү, 2016 оны УАШТ-ий алтан медаль, 2017 оны Улсын баяр наадмын IV, 2020 оны Улсын баяр наадмын V байр эзэлсэн, спортын мастер цолтой нэгэн. Тэр Бар жилийн анхны сарамбайн харвааны тэмцээнд түрүүлэхдээ 17 оноо авчээ.
Тус тэмцээнд дэд байрт “Хилчин” спорт хорооны тамирчин Г.Энхмандах, гуравдугаар байрт “Зуун мэргэн” клубын тамирчин, дархан мэргэн Х.Оюунчимэг, дөрөвдүгээр байрт “Петровис” компанийн тамирчин Б.Отгонжаргал, “Зуун мэргэн клубын харваач Д.Бадамхорлоо нар эхний таван байрыг эзлэв.