Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанаас хойш бөхийн өргөөнд ямар нэгэн барилдаан зохиогдоогүй завсарлаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаан зохиогдож 637 хүчтэн зодоглолоо.
Энэхүү барилдаанд бүх бөхчүүдийг толгойлон барилдсан Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат сумын заан цолоо таван удаа баталсан Батхүүгийн Бат-Эрдэнэ арав даван түрүүллээ. Харин уг барилдаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат сумын заан Батжаргалын Боорчи ес даван үзүүрлэсэн бол Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул сумын заан Эрдэнэбаатарын Түмэндэмбэрэл их шөвөгт шалгарсан.
П.Тамир
Сэтгэгдэл (2)