Энэ жил 21 настай Норвегийн залуухан олимпын аварга Якоб Ингебригтен өөрийн үндсэн зай болох 1500 метрийн төрөлд Францын Льевен хотод зохиогдож байгаа олон улсын хөнгөн атлетикийн тэмцээнд 3:30.60 гэх цагийн амжилттай хурдаллаа.
Энэхүү цагийг үзүүлснээр Якоб Ингебригтсен нь Этиоп улсын тамирчин Самуэль Теферагийн эзэмшдэг 3:33.70 гэх дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Түүний хувьд замналынхаа анхны дэлхийн дээд амжилтаа эвдэж байгаа нь энэ юм. Харин уг зайн гадаад талбайн дэлхийн дээд амжилтыг 1998 онд Марокко тамирчин олимпын аварга Хичам Эль Герруж 3:26:00 гэх амжилтаар тогтоосон бөгөөд өнөөдрийг хүртэл хэн ч уг амжилтыг эвдээгүй байна.
П.Тамир