Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн "Бээжин 2022" олимпын наадмын мепалийн эзэд тодорлоо. Энэ удаагийн олимпын аваргаар ОХУ-ын 17 настай тамирчин Анна Щербакова (2021 оны дэлхийн аварга) хоёр гулгалтын нийлбэр дүнгээр 255.95 оноог шүүгчдээс авснаар тодорсон. ОХУ-ын Александра Трусова 251.73 оноогоор мөнгөн медөль, Япон улсын Каори Сакамото 233.13 оноогоор хүрэл медаль хүртлээ.
П.Тамир