XXIV дэх удаагийн өвлийн олимпын наадам энэхүү цаг үед БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохиогдож байгаа. Тэгвэл уг тэмцээнд оролцож буй ОХУ-ын 15 настай уран гулгагч Камила Валиевагийн шинжилгээнээс хориотой төрлийн бодис илэрсэн ч түүнийг гэм буруугүй хэмээн үзэж тэмцээнээ үргэлжлүүлэхийг нь зөвшөөрсөн. Харин энэ удаад Украины цанын тамирчин Валентина Каминскаягийн шинжилгээнээс анаболик стероид болон өөр хоёр төрлийн хориотой бодис илэрсэн гэдгийг ITA мэдээллээ.
Түүний хувьд 2014 болон 2018 оны олимпуудад Беларусь улсыг төлөөлөн оролцож байсан туршлагатай бөгөөд энэ удаагийн олимпод нийт гурван төрөлд уралдаад байсан. Эмэгтэйчүүдийн 10км-н классик уралдаанд 79-р байранд, спринт төрөлд 70 дугаар байранд (А.Энхтуул 79 дүгээр байранд хурдалсан), 4x5км багийн буухиа уралдаанд 18 зугаар байруудад тус тус шалгараад байсан. Валентина Каминская нь энэ удаагийн олимпд допингийн асуудлаас болж түдгэлзэж буй анхны тамирчин биш бөгөөд өмнөх долоо хоногт Ираны Альпын цанын тамирчин Хусейн Саве-Шемшакигаас мөн допинг илэрсэн.
П.Тамир