Бээжин 2022 өвлийн олимпын эмэгтэйчүүдийн уран гулгалтын богино үзүүлбэрийн төрөл хоёрдугаар сарын 15-нд болж өндөрлөсөн. Тэгвэл өнөөдөр 18:00-с финалын шатанд шалгарсан шилдэг 25 тамирчид чөлөөт гулгалтын үзүүлбэрээ үзүүлснээр хоёр гулгалтын нийлбэр дүнгээр олимпын медальтнууд тодрох юм. Тэмцээнийг өндөр оноотой тэргүүлж буй тамирчид үзүүлбэрээ хамгийн сүүлд үзүүлэх бөгөөд аваргын төлөөх өрсөлдөөн ОХУ болон Японы тамирчдын дунд өрнөх нь тодорхой болсон. Тэгвэл та бүхэнд тамирчдыг гулгалтаа хийх дарааллаар нь богино үзүүлбэрийн төрөлд шүүгчдээс авсан онооных нь хамтаар танилцуулъя.
- Енни Сааринен-56.97 (Финланд, 22 настай)
- Екатерина Куракова-59.08 (Польш, 19 настай, Орос гаралтай)
- Александра Фейгин-59.16 (Болгар, 19 настай)
- Линдсай Ван Цундерт-59.24 (Нидерланд, 17 настай)
- Эва-Лотта Кийбус-59.55 (Эстони, 19 настай)
- Мадлен Скизас-60.53 (Канад, 19 настай)
- Алексия Паганини-61.06 (Швейцар, 20 настай, Америк гаралтай)
- Ольга Микутина-61.14 (Австри, 18 настай, Украин гаралтай)
- Виктория Сафонова-61.46 (Беларусь, 18 настай, Орос гаралтай)
- Екатерина Рябова-61.82 (Азербайжан, 18 настай, Орос гаралтай)
- Мана Кавабе-62.69 (Япон, 17 настай)
- Николь Шотт-63.13 (Герман, 25 настай)
- Карен Чен-64.11 (АНУ, 22 настай)
- Элишка Бржезинова-64.31 (Чех, 25 настай)
- Мэрайя Белл-65.38 (АНУ, 25 настай)
- Анастасия Губанова-65.40 (Гүрж, 19 настай, Орос гаралтай)
- Ким Йе Рим-67.78 (Өмнөд Солонгос, 19 настай, энэ оны ДАШТ-ий хүрэл медальт)
- Алиса Лю-69.50 (АНУ, 16 настай)
- Луна Хендрикс-70.09 (Бельги, 22 настай)
- Ю Ён-70.34 (Өмнөд Солонгос, 17 настай, 2020 оны залуучуудын өвлийн олимпын аварга)
- Вакаба Хигүчи-73.51 (Япон, 21 настай, 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт)
- Александра Трусова-74.60 (ОХУ, 17 настай, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт)
- Каори Сакамото-79.84 (Япон, 21 настай)
- Анна Щербакова-80.20 (ОХУ, 17 настай, 2021 оны дэлхийн аварга)
- Камила Валиева-82.16 (ОХУ, 15 настай, энэ оны дэлхийн аварга)
П.Тамир