Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг болох Тель-Авивын Гранд Слам маргааш Израиль улсад эхэлнэ. Энэхүү тэмцээнд 34 орны 306 тамирчин эрэгтэй 7 эмэгтэй 7 жинд өрсөлдөх бөгөөд тэмцээний сугалаа манай орны цагаар өнөөдөр 20:00 цагт эхэлнэ. Манай орныг төлөөлөн 14 тамирчин уг тэмцээнд оролцоно.
Эрэгтэй:
Э.Сумъяабазар (-60кг), Б.Цогт-Очир (-60кг), Г.Хэрлэн (-66кг, Мастерсын аварга), Г.Сод-Эрдэнэ (-66кг энэ оны улсын аварга), Г.Одбаяр (-73кг, ДАШТ-ий хүрэл медальт), Л.Анхзаяа (-73кг), Б.Эрдэнэбаяр (-81кг), Г.Пунцагцэрэн (-90кг), О.Хангал (-100кг), Б.Гончигсүрэн (-100кг), Э.Мөнхжаргал (+100кг, энэ оны улсын аварга).
Эмэгтэй:
Б.Баасанхүү (-48кг), О.Оюунчимэг (-57кг), А.Адъасүрэн (+78кг)
Харин бусад орнуудын Тел Авидын Гранд Сламд оролцох тамирчдаас онцловол Маттиас Кассе (Бельги, -81кг, олимпын хүрэл-дэлхийн аваргын алт мөнгөн медальт), Роман Дикко (Франц, +78кг, олимпын хүрэл медальт), Мадлен Малонга (Франц, -78кг, дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт), Гурам Тушишвили (Гүрж, +100кг, дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт), Телма Монтейро (Португали, -57кг, олимпын хүрэл, дэлхийн аваргын дөрвөн удаагийн мөнгөн медальт)
П.Тамир