Бээжингийн олимпд оролцож буй АНУ-н эрэгтэй кёрлингийн багийн гишүүн Мэтт Хэмилтон нь өөрийнхөө урт үс, живэр сахал, олон өнгийн гутал, болон өмднийх нь халааснаас унжих ногоон өнгийн малгай гэх зэрэг содон төрхөөрөө олны анхаарлыг ихэд татаж байгаа. Түүний хувьд 2018 оны оны Пёнчанын олимпд түрүүлэх үедээ өөр дүр төрхтэй байсан бөгөөд үсээ ургуулж эхлэх болсон шалтгаан нь хандивын мөнгө цуглуулахын тулд гэнэ. Үсээ засуулахгүйгээр ургуулснаар түүнд хүмүүс мөнгө хандивладаг бөгөөд Мэтт Хэлилтон уг мөнгийг тархины хорт хавдрын тухай судалгааны ажилд хандивлах зорилготой.
Анх түүний зорилго 5,000 ам.доллар цуглуулах байсан ч одоогийн байдлаар 6,500 ам.долларыг цуглуулаад байгаа юм. Хүмүүст түүний шинэ дүр төрх таалагдаж их хэмжээний мөнгө цуглаж эхэлсэн тул зорилгоо шинэчилж 10,000 ам.доллар болгосон гэнэ. Бээжингийн олимпд олимпын аварга гэх цолоо хамгаалахаар өрсөлдөж буй түүний хувьд 10,000 ам.доллар цуглуулан хандиваа өргөснийхөө дараа үсээ өөр байдлаар засуулан дахин шинэ содон хандивын аяныг эхлүүлэх зорилготой байгаа гэнэ. Кёрлингийн спортод багууд хоорондоо тойргоор тоглодог бөгөөд хамгийн олон хожил авсан дөрвөн баг нь дараагийн шатанд шалгаран медалийн төлөө өрсөлддөг.
П.Тамир
Сэтгэгдэл (1)