Европын хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн Аваргуудын Лиг хоёр сар гаруй хугацаанд завсарласны эцэст урьд шөнө эргэн ирж шөвгийн 16-н эхний тоглолтууд явагдсан. Тэгвэл уг тоглолтуудад Английн Манчестер Сити клуб Спортинг Лисбон клубыг талбай дээр нь 5:0 харьцаатайгаар буулган авсан бол нөгөө талд Парис Сен-Жермен клуб Реал Мадридыг талбай дээрээ 1:0-р хожсон. Ийнхүү өрсөлдөгч багаа талбай дээр нь таван гоолыг зөрөөтэй хожсон Манчестер Сити клуб дараагийн шатанд шалгарах эрхээ авсан гэхэд бараг буруудахгүй. Уг тоглолтын салхийг хагалж Алжир хагас хамгаалагч Рияд Махрез 7 дахь минутад гоол оруулсан бол Бернардо Силва (17’, 44’), Фил Фоден (32’), Рахийм Стерлинг (58’) нарын тоглогчид үлдсэн гоолуудыг Португалийн багийн хаалганд шигтгэсэн.
Харин Парис Сен-Жермен клуб тоглолтын эцсийн минутад Франц довтлогч Килиан Мбаппегийн оруулсан гоолоор Испаний эзэн хааны багийг буулган авсан. Тоглолт 1:0 харьцаатай өндөрлөсөн тул Реал Мадрид клуб өөрийнхөө талбай дээр 2 гоолын зөрөөтэй хожил байгуулахад л дараагийн шатанд шалгарах боломжтой. Мөн Килиан Мбаппе түүний Парис Сен-Жермен клубтэй байгуулсан гэрээ нь дуусах үед энэ зун Реал Мадрид клубтэй нэгдэхээр тохироод байсан.
Харин өнөө шөнө 4:00 цагаас Австрийн Ред Булл Зальцбург клуб Германий алдарт Байерн Мюнхен клубыг, Италийн Интер Милан клуб Английн Ливерпүүлийг тус тус талбай дээрээ хүлээн авч шөвгийн 16-н эхний тоглолтуудаа хийнэ.
П.Тамир