Жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь ням гарагт АНУ-ын мэргэжлийн спортын хамгийн том лиг болох NFL-ын финалын тоглолт болох Супер бовлын тоглолт явагддаг уламжлалтай билээ. Энэхүү тоглолт багийнхаа 54 жилийн түүхэндээ аварга авч үзээгүй “Цинциннати Бенгалс” болон лигийн гурван удаагийн аварга “Лос Анжелес Рэмс” багуудын хооронд өрнөж АНУ даяараа уг тоглолтыг шимтэн үзлээ.
Тоглолтын эхний хагасыг 13:10 харьцаагаар “Лос Анжелес Рэмс” тэргүүлсэн хэдий ч гуравдугаар үед 13:17 гэх оноогоор ялагдаж эхэлсэн. Улмаар тоглолт дуусахаас нэг минут 25 секүнд дутуу байх үед Купер Капп тоглолтын хоёр дахь тачдаунаа хийж тооны харьцааг 23:20 болгосноор “Лос Анжелес Рэмс” баг түүхэндээ NFL-ын аваргын алдрыг дөрөв дэх удаагаа хүртэж Супер Бовлд хоёр дахь удаагаа ялалт байгуулсан. 1966 оны улирлаас хойш NFL-ын аваргыг шалгаруулах тоглолтыг Супер Бовл гэж нэрлэдэг болсон. Купер Капп нь уг тоглолтын шилдэг тоглогчоор тодорсон бөгөөд өмнөх долоо хоногт лигийн шилэг тоглолгчийн шагналыг мөн хүртээд байсан нэгэн.
“Лос Анжелес Рэмс” нь хоёрхон жилийн өмнө лигийн хамгийн муу баг байсан хэдий ч өнөөдөр аваргын цомыг өргөж байна. 1995-2015 оны хугацаанд Сент Луис Рэмс гэх нэрийн дор Миссури хотод байрлалтай байсан ч буцаад Лос Анжелес хот руугаа ирж хуучин багийнхаа хуучин нэр болох Лос Анжелес Рэмс гэх нэрийг авсан. Ийнхүү хотоо сольсон тэд 2020 онд СоФи гэх шинэхэн цэнгэлдэх хүрээлэнгээ ашиглалтад оруулсан бөгөөд энэ удаагийн Супер Бовл энэхүү талбай дээр явагдсан. Ингэснээр “Лос Анжелес Рэмс” баг өөрийн цэнгэлдэх хүрээлэндээ Супер Бовлд ялсан хоёр дахь баг болж байгаа юм.
П.Тамир