"Бээжин 2022" өвлийн олимпын наадмын шорт трекийн 5000 метрийн эмэгтэй багийн болон эрэгтэйчүүдийн 500 метрийн ганцаарчилсан уралдааны төрлүүд дөнгөж сая амжилттай болж өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн буухиа уралдаанд Нидерланд улсын баг 4:03.409 гэх цагийн амжилтаар тэргүүлж олимпын рекордыг шинэчлэн тогтоолоо. Тэд дөрвөн сарын өмнө дэлхийн дээд амжилтыг мөн 4:02.809 болгож шинэчлээд байсан билээ. Харин Өмнөд Солонгосын болон БНХАУ-ын шигшээ багууд удаалж мөнгө хүрэл медалийн эзэд болсон.
Харин эрэгтэйчүүдийн 500 метрийн төрөлд Унгарын тамирчин Шаоанг Лю бүх тамирчдыг тэргүүлэн олимпын аварга болсон бол ОХУ-н Консантин Ивлиев болон Канадын Стивен Дюбуа нар удаалсан. Шаоанг Лю нь энэ удаагийн олимпд холимог багийн буухиа ур болон ганцаарчилсан 1,000 метрийн зайд тус тус хүрэл медалийг хүртээд байсан. Бидний онцолж байсан Унгар ах дүүсийн нэг тэрээр 23 насандаа олимпын хоёр дахь алтан медалиа хүртэж байна. Мөн Унгар улсын өвлийн олимпоос хүртсэн хоёр алтан медаль нь хоёул түүнд харьяалагддаг.
П.Тамир