UFC 271 АНУ-ын Хьюстон хотод амжилттай зохиогдож өндөрлөлөө. Уг тэмцээний оргил тулаан нь мэдээжийн хэрэг Исраэль Адесанья болон Шинэ Зеланд-Австрали тулаанч Роберт Уиттакер нарын дунд аваргын бүсийн төлөө болж өрнөлөө. Энэ тэнцүү таван үеийн тулааны эцэст Исраэль Адесанья шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулснаар аваргын бүсээ тав дахь удаагаа амжилттай хамгаалаад байна.
Нигер гаралтай Исраэль Адеснанья нь арван насандаа гэр бүлийнхээ хамтаар Шинэ Зеланд улс руу дүрвэж тэндээ кикбоксоор хичээллэж эхэлсэн. Шинэ Зеландад хагас мэргэжлийн түвшинд 32:0 гэх амжилттайгаар тулалдаж байсан тэрээр 21 насандаа бэлтгэлээ улам шаргуу хийж мэргэжлийн түвшинд тулалдахаар БНХАУ-ыг зорьсон. Нийтдээ 80 тулаан хийснээс 75 ялалт байгуулж таван удаа ялагдсан байдаг. Ийнхүү амжилт дүүрэн тулалдсаар 2012 онд холимог тулааныхаа замналыг эхлүүлсэн. Тус цаг үеэс хойш нийт 23 тулааныг хийж 22 ялалт байгуулсан тэрээр цор ганц ялагдлаа хос бүс эзэмшихийн тулд дээд жингийнхээ аваргын бүсийн төлөө тулалдан Польш тулаанч Ян Блаховичийн эсрэг авсан. 2019 онд анхныхаа бүсийн төлөөх тулаанаа хийсэн тэрээр Келвин Гастелумыг шүүгчдийн шийдвэрээр буулган авснаар UFC-ын хүнд жингийн (83.9 кг) аварга болсон түүхтэй. Энэхүү цаг үеэс хойш түүнийг буулган авах өрсөлдөгч үндсэн жинд нь хараахан гарч ирээгүй байна.
П.Тамир