ОХУ-ын Казань хотод усан сэлэлтийн “Mad wave classic 2022” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монгол, ОХУ, Катар зэрэг улсын 100 орчим багийн нийт 669 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдрийн байдлаар Монголын “Сэлэм загас” клубын тамирчин Э.Эрхэс 50 метрийн далайн гахай сэлэлтээр 26.64 секундын амжилтаар алт, 50 метрийн араар даллах сэлэлтээр 28.39 секундын амжилтаар алтан медаль хүртлээ. Тэрбээр 50 метрийн араар даллах сэлэлтийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчилэн тогтоосон байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)