Сагсан бөмбөгийн “Янзтай дээд лиг-2022” хүрээнд Бүх оддын тоглолт өчигдөр “Степ Ариена” ордонд болов. Өнгөрсөн жил коронавирусний улмаас өнжсөн юм. Энэ жилийн Бүх оддын тоглолтын үеэр ур чадвар, холын зайн шидэлт, цагариганд довтлох, залуу оддын тоглолт, special game зэрэг таван төрлийн үзүүштэй тэмцээн үзэгчдийг хөгжөөв. Тоглолтын үеэр хамгийн сонирхол татсан зүйл нь П.Болортулга, Д.Мөнхтүвшин нарын холын зайн дараалсан шидэлт хурсан олны сэтгэлийг хөдөлгөлөө. Үзэгч олон тэдэнд алга ташилтаа харамгүй хайрлаж байлаа.
ALL STAR GAME ТОГЛОЛТ
Бүх оддын тоглолт бол яах аргагүй энэ оройн оргил үе нь. Зөвхөн энэ тоглолтыг үзэхэхээр зорьж ирсэн хүн олон байсан нь андашгүй. Талбайд өнөө цагийн хамгийн шилдэг 24 тоглогч уламжлал ёсоор хоёр багт хуваагдан өрсөлдлөө. “Starter” багт Т.Санчир, О.Энхбаатар, Э.Цэрэнбаатар, Ц.Азбаяр, Ц.Отгонжаргал, Б.Тамжид, Б.Болдбаатар, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин, А.Тэмүүжин, Э.Дөлгөөн, Д.Дөлгөөнмөрөн нар багтлаа. Эсрэг баг болох “Reserves”-т Д.Болортулга, А.Энхбаясгалан, А.Ананд, Г.Цэнгүүнбаяр, Д.Дэлгэрням, Б.Билгүүн, А.Бямбадорж, О.Очирбат, Г.Баттөр, О.Эрдэнэцогт, М.Тэлмэн нар тоглосон юм. Тоглолтонд “Reserves” баг 146:115-аар өрсөлдөгчөө буулган авсан бөгөөд энэ жилийн шилдэг тоглогчоор Т.Санчирыг тодрууллаа. Тэр багтаа 48 оноо аваад зогсохгүй холын зайнаас 13 шидэлтээ амжилттай болгосон.
ЗАЛУУ ОДДЫН ТОГЛОЛТ
Монголын сагсан бөмбөгийн холбооны түүхт 60 жилийн ой тохиож буй тул залуу сагсчдын энэ тоглолтын ялагчийг түрүүлж 60 оноо авсныг шалгаруулсан. Залуу оддын “Starter” багт М.Өлзий-Орших, Б.Сүхбат, Г.Ган-Эрдэнэ, А.Ган-Эрдэнэ, Т.Ганзориг, Н.Ганбаатар, Г.Цэлмэг, Э.Мөнхбаяр, Ч.Ихбаяр, Т.Ууганбаяр нар тоглосон. Эсрэг баг болох “Reserves” багаас Ш.Мөнх-Эрдэнэ, Х.Эрдэнэ-Очир, Н.Шижирбат, М.Төгөлдөр, Ө.Пэрэнлэйжамц, Х.Мөнхтөр, Ж.Жамсрандорж, Б.Тулуй нар тоглов. “Reserves” баг түрүүлж 60 оноо авснаар ялалт байгууллаа. Хожлын оноог дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц цагирган дээр довтолж авсан. Энэ тоглолтын шилдэг тоглогчоор Б.Тулуй тодорлоо.
ХОЛЫН ЗАЙН ШИДЭЛТИЙН ТЭМЦЭЭН
О.Эрдэнэцогт /Алдар Танан гарьд/
Т.Санчир /Эрдэнэтийн Уурхайчид/
Б.Сүхбат /Тэнүүн Өлзий Металл/
А.Ананд /Алтандорнодын дайчид/
Ц.Сэргэлэнбаатар /IHC Apes/
Г.Цэнгүүнбаяр /Завхан бродерс/
Ж.Жамсрандорж /ШУТИС Шаркс/
Н.Шижирбат /Хэнтий Эбэг/ тоглогчид оролцсон юм. Энэхүү тэмцээнд Алдар Танан гарьд багийн тоглогч О.Эрдэнэцогт өндөр оноо авч хожлоо.
Slam Dunk тэмцээнд
Тэмцээнд Б.Бишрэлт /Тэнүүн Өлзий Металл/
Г.Лхагвацэнд /IHC Apes/
Cameron Lard /Завхан бродерс/
Ш.Мөнх-Эрдэнэ /Налайх бисон/
Б.Сүхбат /Тэнүүн Өлзий Металл/ нар өрсөлдлөө. Өрсөлдөөнд Тэнүүн Өлзий Металл багийн тоглогч Б.Бишрэлт ялалт байгууллаа.
УР ЧАДВАРЫН ТӨРӨЛД
А.Ган-Эрдэнэ /IHC Apes/
Г.Ган-Эрдэнэ /Эрдэнэтийн Уурхайчид/
М.Өлзий-Орших /Багануур Тулнууд/
Steve Wooten JR /Тэнүүн Өлзий Металл/ тоглогчид өрсөлдлөө. Энэхүү тэмцээнд Тэнүүн Өлзий Металл багийн тоглогч Steve Wooten JR ур чадвараараа бусдыгаа манлайллаа.
SPECIAL GAME
Үзэгчдийн хүсэн хүлээж байсан тэмцээний нэг яах аргагүй special game. Энэ тэмцээнд урилгаар youtuber Gremix оролцсон бөгөөд түүний эсрэг Алдар Танан гарьд багийн тоглогч Б.Мөнхболд өрсөлдсөн юм. Тэдний өрсөлдөөн ширүүхэн өрнөж 19:16 онооны харьцаагаар Алдар Танан гарьд багийн тоглогч Б.Мөнхболд ялалт байгуулсан. Мэргэжлийн тоглогчийн эсрэг тоглох Gremix-ийн хувьд хэцүүхэн даваа. Тийм ч учраас түүнд зохион байгуулагчдын зүгээс 10 онооноос эхлэн тоглох боломжийг олгосон юм. Тэд талбайд гарснаасаа эхлэн үзэгчдийн хөгжөөж чадсан юм.
Д.Батчулуун