Бээжин 2022 өвлийн олимпын хүрээнд эмэгтэйчүүдийн шорт трекийн 1000 метрийн уралдаанууд амжилттай өндөрлөлөө. Уг төрлийн урьдчилсан шатны уралдаанд Нидерландын тамирчин Сюзанне Схюлтинг 1:26.514 гэх цагийн амжилтаар тэргүүлснээр дэлхийн болон олимпын дээд амжилтуудыг нэг зэрэг шинэчлэн тогтоосон. Улмаар өнөөдрийн хамгийн хурдан нь байсан түүний хувьд финалын уралдаанд тэргүүлснээр олимпын хошой аварга болсон.
Сюзанне Схюлтинг нь Пёнчанын олимпд 20 насандаа яг энэхүү зайд түрүүлэн олимпын аварга болж байсан. Ийнхүү 1000 метрийн төрөлд аваргаа хамгаалсан түүний хувьд тэмцээний эхний өдрүүдэд 500 метрийн төрөлд олимпын рекордыг урьдчилсан шатанд шинэчлэн тогтоогоод байсан ч финалын уралдаанд Италийн тамирчинд гүйцэгдэж хоёрдугаар байранд орсон.
Харин хоёрдугаар байранд Өмнөд Солонгосын 2018 онд 1500 метр болон 3000 метрийн буухиа уралдаануудын аварга Чои Мин Жеонг орсон бол хүрэл медалийг Бельгийн тамирчин Анне Десмет хүртсэн.
П.Тамир
Сэтгэгдэл (1)