Монгол улсын тамирчин цанын спортын ОУХМ Ариунсанаагийн Энхтуул эх орноо төлөөлөн Бээжин 2022 өвлийн XIV дэх удаагийн олимпд оролцож байгаа билээ. Түүний хувьд эмэгтэйчүүдийн спринт буюу 0.6км-н зайд оролцож 79-р байранд хурдлаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр өнөөдөр 10км-н гүйлтийн цанын төрөлд амжилттай уралдаж 98 тамирчнаас 85-р байранд шалгарлаа.
Манай тамирчны хувьд барианаас 96-т гарсан бөгөөд ийнхүү арван байр ахиж 85-р байранд орсон нь өөрийгөө ялан дийлсэн бахдам амжилт юм. Энэхүү төрөлд олимпын эхний өдөр 7.5км+7.5км скиатлоны төрөлд түрүүлж энэ удаагийн олимпын хамгийн эхний алтан медалийг хүртсэн Норвегийн Тереза Йохуаг тэргүүлснээр энэ удаагийн олимпоос хоёр дахь алтан медалиа хүртэж байна. Тереза Йохуа 10км зайг 28:06.3 гэх цагийн амжилтаар туулсан бол манай улсын тамирчин 37:02.5 буюу тэргүүлэгчээс ойролцоогоор есөн минутын зайтай барианд орж ирсэн. Харин мөнгө болон хүрэл медалийн эздээр Финланд улсын тамирчид тодорсон.
П.Тамир
Сэтгэгдэл (1)