Бээжин 2022 өвлийн олимпын хоёрдугаар сарын 10-ны буюу өнөөдрийн эхний медальтнууд эмэгтэйчүүдийн сноубордын “Halfpipe” төрөлд тодорлоо. Энэхүү төрлийн финалд нийт 12 тамирчин өрсөлдөж тус тус гурван удаа үзүүлбэр үзүүлэн хамгийн өндөр оноо авсан нэг үзүүлбэрийнх нь оноогоор жагсааж ялагчийг тодруулдаг. Тэгвэл АНУ-н 21 настай залуу тамирчин Хлои Ким энхний үзүүлбэртээ 94 оноог шүүгчдээс авсан нь түүнийг олимпын хошой аварга болголоо. Ингэснээр түүний хувьд “Halfpipe” төрлийн дэлхийн болон олимпын тус тус хошой аварга болж байна (17 насандаа Пенчанын олимпд түрүүлж байсан).
Хлои Кимийн эцэг эх нь хоёул Солонгос хүмүүс байдаг бөгөөд охиныхоо бэлтгэлийг хийлгэж тэмцээн уралдаанд нь хүргэж өгөхийн тулд түүний аав ажлаасаа гарч байсан гэдэг. Ийнхүү эцэг эхийнхээ түүнд олгосон боломжийг алдалгүйгээр дэлхийн хэмжээний алдартай тамирчин болоод байна. Одоогоор түүний хувьд Принстоны их сургуульд шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг.
Харин Хлои Кимийн араас Испаны 32 настай ахмад тамирчин Керальт Кастельет болон Сэна Томита нар удаалж тус тусынхаа анхны олимпын медалийг авлаа. Мөн энэхүү мөнгөн медаль нь Испани улсын энэ удаагийн өвлийн олимпоос хүртэж буй анхны медаль нь юм.
П.Тамир