24 дэх удаагийн Өвлийн олимпыг зорьсон Монгол Улсын тамирчин А.Энхтуул өнөөдөр үндсэн төрөл болох гүйлтийн цанын төрөлдөө өрсөлдөнө.
Тэрээр гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын уралдаанд оролцох ба 15:48 цагт гараанаас гарна. Тус төрөлд нийт 98 тамирчин оролцож байгаа ба эхний гараа 15:00 цагт эхэлнэ. Тэмцээнийг UBS, Tenger телевиз шууд дамжуулна.
А.Энхтуул нь хоёрдугаар сарын 8-нд болсон гүйлтийн цанын спринт төрөлд 79-р байрыг эзэлсэн.