Өвлийн XIV дэх олимпын наадмын шорт трекийн эрэгтэйчүүдийн 1000 метрийн ганцаарчилсан уралдаан дөнгөж сая өндөрлөж медалийн эзэд тодорлоо. Уг зайд шорт трекээр дэлхийд тэргүүлэх улсуудын нэг болох Өмнөд Солонгосын тамирчин Хва Дэ Хон түрүүлж, Канадын Стивен Дюбуа болон ОХУ-н Семён Елистратов нар удаалж мөнгө хүрэл медалийг хүртсэн. Энэхүү медаль нь Өмнөд Солонгосын энэ олимпоос хүртэж буй анхны алтан медаль болж байна.
Хван Дэ Хонын хувьд хоёр өдрийн өмнө 1,000 метрийн хагас шигшээ уралдаанд түрүүлсэн боловч шүүгчид уралдааныг давтан үзэж түүнийг БНХАУ-н тамирчинг гүйцэж түрүүлэх үедээ алдаа гаргасан гэж үзснээр харамсалтайгаар тэмцээнээс хасагдсан. Уг шийдвэрийг Өмнөд Солонгосын шигшээ баг эсэргүүцэж өргөдлөө Олон Улсын Тэшүүрийн Холбоонд албан ёсоор хүлээлгэж өгсөн.
Харин өнөөдөр түүний хувьд шилдэг нь байж олимпын анхны (2018 онд 500 метрийн зайд мөнгөн медаль хүртсэн) алтан медалиа хүртлээ. Харин мөнгө болон хүрэл медалийг хүртсэн тамирчдын хувьд урьд өмнө нь олимпоос медаль хүртэж байгаагүй даруухан амжилттай тамирчид. Энэхүү төрлийн финалын шатанд нийт 10 тамирчин гарч уралдсан нь мөн онцлог байлаа. Финалын шатанд бидний онцолсон Унгарын ах дүү тамирчид хоёул өрсөлдсөн боловч дөрөв болон зургадугаар байранд шалгарсан. Харин ах Шаолинь Шандор Лю нь урьдчилсан шатны уралдаанд 2:09.213 гэх цагийг үзүүлснээр олимпын дээд амжилтыг эвдсэн.
П.Тамир