Хэдхэн хормын өмнө ОУХМ А.Энхтуул өвлийн олимпын гүйлтийн цанын төрөлд амжилттай оролцож тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин цанын спортын ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 0.6 км-н зайн гүйлтийн цанын төрөлд уралдаж 77-р байранд орлоо. Түүний хувьд анх барианаас гарахдаа 83-р байранд эрэмбэлэгдэж байсан ч 77-р байранд шалгарснаар урьдчилсан таамгийг эвдэж амжилтаа ахиулж байна. Нийт 88 тамирчин уралдсан уг төрөлд Францын тамирчин Лукас Чанават 1:14.9 хугацаанд барианд орсноор бүх тамирчдыг тэргүүлсэн бол манай улсын тамирчны хувьд 1:27.4 гэх цагийн амжилт үзүүлснээр тэргүүлэгчээс 26.57 секундын дараа барианд орсон. Ийнхүү урьдчилсан шатнаас шилдэг 30 тамирчин хагас шигшээ уралдаан руу шалгараад байна. Эрэгтэй болон эмэгтэй гүйлтийн цанын төрлүүдийн медалийн эзэд өнөөдөр тодорно. Мөн тус төрлүүдийн хагас шигшээ уралдаанд Ази тивийн нэг ч төлөөлөл шалгарч чадсангүй.
Сэтгэгдэл (1)