“Бээжин 2022” XXIV дэх удаагийн өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөн цанын спортын ОУХМ Ариунсанаагийн Энхтуул амжилттай оролцож тэмцээнээ өндөрлүүллээ. Түүний хувьд эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын 0.6 километрийн төрөлд өрсөлдсөн бөгөөд урьдчилсан шатны уралдаанд 90 тамирчин гарч А.Энхтуул 79 дүгээрт шалгарлаа. Уг төрлийн урьдчилсан шатыг Шведийн тамирчин Жонна Сандлинг 1:29.6 гэх цагийн үзүүлэлттэйгээр тэргүүлсэн бөгөөд хамгийн хурдан цагийн амжилттай 30 тамирчин хагас шигшээ уралдаанд оролцох эрхээ авсан. Манай улсын тамирчны хувьд 1:48.1 буюу тэргүүлэгчээс 49.22 секундын ард барианд орж ирчээ.
П.Тамир