“Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээ 82 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ өдрийн гол зорилго нь тогтмол хугацаанд цусаа бэлэглэсэн хүмүүсийг алдаршуулах, тэдгээр хүмүүст хүндэтгэл үзүүлэх, үндэсний донорыг өргөжүүлэхэд иргэдийг оролцоог нэмэгдүүлэхэд оршдог байна. Ийнхүү цусаа бэлэглэн хүрэл донороор өргөмжлөгдсөн Д.Ганбаатарын сэтгэгдлийг хүргэж байна. Тэрбээр “Би 2006 оноос хойш цусаа бэлэглэж байна. 70 удаа цусаа өгсөн учир хүрэл донор боллоо. Нийт 210 хүнд цусаа бэлэглэсэн байна. Гурван удаа газар дээр нь очиж цусаа өгч байсан. Нэг удаа хөдөө орон нутаг руу явж цусаа өгч байлаа. Төрсөн эмэгтэй цус алдаад, тэр эмэгтэйд цусаа бэлэглэж амийг нь аварсан. Бусад үед нөөцөд явчихдаг учраас ямар хүнд өгсөнөө мэддэггүй. Залуучуудыг цусаа бэлэглэж хүнд амьдрал бэлэглээрэй хэмээн уриалж байна.” гэлээ.
Сэтгэгдэл (1)