“Бээжин 2022”олимпын наадмын хамгийн үзүүштэй төрлийн нэг уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр өнөөдөр 9.10 цагаас эхэлнэ. Энэ төрлөөс уран гулгалт сонирхогчид мөсний ханхүү гэгддэг Юзүрү Ханюгаас дахин нэг алтан медаль хүлээж байгаа. Өмнөх хоёр олимпын аварга тэрбээр дэлхийн дээд амжилтыг 19 удаа шинэчлэн тогтоосон. Ханхүү Юзүрү Ханюг “Бээжин 2022” наадамд анх удаа дөрвөлсөн аксель үсрэлт хийнэ гэсэн хүлээлт уран гулгалт сонирхогчдын дунд нэгэнт бий болоод буй. Тэр олимпын аваргаа хамгаалж, алтан медаль зүүж чадах уу гэдэг удахгүй тодорно. Гэхдээ энэ төрөлд түүний өрсөлдөгчид маш чамбай байгаа. Түүний гол өрсөлдөгчид бол түүний нутаг нэгт дүү, 18 настай Юма Кагияма, АНУ-ын Нэтан Чан, Жэйсон Браун, Оросын олимпын хорооны тамирчин Марк Кондратюк нар билээ.
Мөсний ханхүү Юзүрү Ханюгийн тухай таван сонирхолтой баримтыг хүргэе
- 1994 оны арванхоёрдугаар сарын 7-нд төрсөн тэрбээр дэлхийн рекордыг 19 удаа шинэчлэн тогтоосон.
- Түүний нэрийн утга нь хүч чадал, шулуун шударга, итгэлтэй байдлын илэрхийлэл гэсэн утгатай.
- Тэрбээр ОХУ-ын домогт тамирчин Евгений Плушенког шүтдэг.
- 2011 онд түүний төрсөн Сэндай хотод хүчтэй газар хөдлөлт болоход Юзүрү Ханы гэрийнхээ гадаа мөсөн талбайд бэлтгэлээ хийж байжээ. Энэ гамшгийн улмаас 18 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэдэг билээ.
- Юзүрү Ханю сурагч байхдаа Винни Пуухын талархлын нийгэмлэгийн гишүүн байсан бөгөөд энэ тоглоом түүний нэрийн хуудасны нэг.
С.Сүлд