XXXIII дахь удаагийн африк тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн нэгдүгээр сарын арванаас хоёрдугаар сарын долооны өдрүүдэд Камерун улсад амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 24 улсын шигшээ баг оролцсон бөгөөд гуравдугаар байрны төлөөх тоглолтод зохион байгуулагч орон болох Камерун Буркина Фасогийн шигшээ багийн эсрэг сүүлийн 20 минутад 3 гоолыг оруулж гайхалтай эргэн эрэлт хийснээр оноог 3:3 болгон тэнцүүлэн улмаар торгуулийн цохилтоор ялалтыг авсан.
Харин финалын тоглолтод Египет болон Сенегалын шигшээ багууд учраа тааран тоглож үндсэн цагт гоол оролгүй 0:0-р өндөрлөж торгуулийн цохилтоор ялагч баг тодорсон. Торгуулийн цохилтыг 4:2 харьцаагаар Сенегалын шигшээ баг илүүрхэж анх удаагаа африк тивийн аварга боллоо. Египетүүд өмнөх хоёр хасагдах шатны тоглолтуудаа торгуулийн цохилтоор ялаад байсан боловч хамгийн чухал тоглолтод ийнхүү ялагдал хүлээсэн. Тоглолтын үндсэн цагт Сенегалчууд үл ялиг илүүрхэж байсан бөгөөд тэдний бүрэлдэхүүнд Садио Мане, Эдоуард Менди, Калидоу Коулибали, Идрисса Гейе гэх одууд багтаж байсан.
П.Тамир