Өчигдөр буюу өвлийн олимпын эхний өдөр эмэгтэйчүүдийн “Snowboard Slopstyle”-ын төрөлд 30 тамирчин өрсөлдөж финалын шатанд тэдний 12 нь шалгаран үлдсэн. Тэгвэл өнөөдөр тэмцээний финалын шат үргэлжилж энэ жил 20 настай Шинэ Зеланд улсын тамирчин Зои Садовски-Синнотт сүүлийн үзүүлсэн үзүүлбэртээ 92.88 оноо авснаар олимпын аварга боллоо. Түүний араас АНУ-ын тамирчин Жулиа Марино болон Австрали улсын Тесс Коади нар бичигдэж мөнгө болон хүрэл медалийн эзэд боллоо.
Шинэ Зеланд улс нь түүхэндээ нэг мөнгө, хоёр хүрэл медалийг өмнө нь оролцсон 16 олимпын наадмаасаа хүртээд байсан бол Зои Садовски-Синнотт ийнхүү алтан медаль хүртснээр халуун орны арлын орны хувьд түүхэн дэх анхны алтан медалиа өвлийн олимпоос авлаа. Шинэхэн олимпын аваргын хувьд энэхүү төрөлдөө 2019 болон 2021 онуудын ДАШТ-д түрүүлээд байсан. Мөн 2018 оны Пёнчанын олимпын наадамд 16 насандаа “Snowboard Big Air” төрөлд амжилттай оролцож хүрэл медалийг хүртэж байсан туршлагатай.
П.Тамир