Өвлийн XXIV олимпын наадмын нээлт боллоо. Өвлийн олимп БНХАУ-ын нийслэл Бээжин болон Жанжякөү хотод тус тус явагдаж байгаа бөгөөд Бээжин хот нь өвөл, зуны олимпыг зохион байгуулсан анхны хот болж байна. Энэ удаагийн олимпод Биатлон, уран гулгалт, бобслей, кёрлинг, хоккей, чарга, тэшүүр, цана зэрэг үндсэн долоон спортын 15 төрөлд 109 багц медалийн төлөө 3000 гаруй тамирчин өрсөлдөнө. Монгол Улс 1964 оны өвлийн олимпод анх оролцсон бөгөөд 15 дахь наадамдаа оролцож байгаа юм.
“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадмын цанын төрөлд манай улсаас гурван тамирчин өрсөлдөж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд энэ өдрүүдэд БНХАУ-д айлчилж байгаа юм.
Гэрэл зураг: Getty Images