XXXIII дахь удаагийн африк тивийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрвөн багийн тоглолтууд өндөрлөлөө. Тус шатанд Сенегалын шигшээ баг Буркина Фасогийн шигшээ багийг 3:1 харьцаатай ялалт байгуулж финалын шатанд шалгаран үлдсэн бол нөгөө талаас Египетийн шигшээ баг эзэн орон Камерунтай үндсэн цагт 0:0 харьцаатайгаар хуурай тэнцэж торгуулийн цохилтоор ялалт байгуулан аваргын төлөө тоглох эрхийг авсан.
Манай орны цагаар хоёрдугаар сарын зургааны шөнө 3:00 цагаас хүрэл медалийн тоглолт Камерун болон Буркина Фасогийн шигшээ багуудын хооронд эхлэх бол финалын тоглолт маргааш нь буюу хоёрдугаар сарын 7-ны 3:00 цагаас эхэлнэ. Сенегал болон Египетийн шигшээ багуудын гол тоглогчид болох Садио Мане болон Мохаммед Салах нар хоёул Английн Премьер лигийн Ливерпүүл клубын довтолгооны хослолууд юм.
Сенегал улсын шигшээ баг өмнө нь тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж үзээгүй бол Египетийн шигшээ баг өмнө нь долоон удаа түрүүлж байсан.
П.Тамир