Дэлхийн даяар хамгийн олон үзэгчидтэй мөн хамгийн алдартай спортын төрөл болох хөлбөмбөгийн ДАШТ дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг уламжлалтай билээ. Хамгийн сүүлд 2018 онд ОХУ ДАШТ-г амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ жилийн сүүлээр Катар улс ДАШТ-г зохион байгуулахаар болж бэлтгэл ажлаа хангасаар байна.
Одоогийн байдлаар Катар улсыг зорих 32 багийн 15 нь тодроод байгаа бөгөөд өчигдөр Өмнөд Солонгосын шигшээ баг ази тивийн гуравдугаар шатны сонгон шалгаруулалтын хэсгийн шатанд Сири улсын шигшээ багийг 2:0 харьцаагаар буулган авснаар ДАШТ-д оролцох эрхээ баталгаажуулж уг тэмцээнд 11 дэх удаагаа оролцохоор боллоо.
Энэхүү шигшээ баг нь ази тивийн хамгийн хүчтэй төлөөллүүдийн нэг бөгөөд 2004 оны ДАШТ-д оролцож дөрөвдүгээр байранд шалгарч байсан түүхтэй. Мөн Өмнөд Солонгосын шигшээ багт Премьер лигийн Тоттенхэм клубын тоглогч Сон Хин Мин харьяалагддагийг та бүхэн мэдэх байх.
П.Тамир
Сэтгэгдэл (1)