NFL буюу Америкийн нэгдсэн улсын хөлбөмбөгийн үндэсний лигийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг болох Том Брэди зодог тайлахаар болсон гэх цуурхал сүүлийн өдрүүдэд нэлээд тархсан.
Тэгвэл Том Брэди өнөөдөр албан ёсны мэдэгдэл хийж “Би цаашдаа хүчтэй өрсөлдөгч байна гэдэгтээ амлалт өгч чадахгүй нь. Тийм учраас миний тоглох орон зайг өөр нэгэн залуу тоглогч эзлэн авсан нь залуу тоглогчдод болон энэхүү спортод илүү ашигтай гэдгийг ухаарсан тул миний бие зодог тайлах шийдвэрийг гаргаж байна. Би тоглогч байх үеийнхээ гайхалтай дурсамжуудыг үргэлж санан дурсаж явах бөгөөд туулсан замналаа эргэн харахад өөрийгөө дэлхий дээрх хамгийн азтай хүн мэтээр мэдэрч байна” гэжээ. Зодог тайлсныхаа дараа гэр бүл болон эрүүл мэнддээ төлхүү анхаарал хандуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Тэрээр хамгийн сүүлчийн тоглолтоо Лос Анжелес Рамсуудын эсрэг Плей-Оффын шатанд хийж 27-3 харьцаатай ялж байсан ч эсийн мөчид 27-30 харьцаатайгаар маш харамсалтай ялагдал хүлээсэн. Ийнхүү NFL-н улирлын гурван удаагийн үнэ цэнэтэй тоглогч, Супер Бовлын долоон удаагийн аварга (бүх цаг үеийн дээд амжилт), 14 удаагийн бүх одод Том Брэди албан ёсоор зодог тайлж спорт сонирхогчдын дунд маш том орон зайг үлдээлээ.
П.Тамир