Шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргах нь монголчуудын хэдэн зууны турш уламжилж ирсэн зан үйл юм. Энэ жилийн шинийн нэгэн нь улаан нохой өдөр, лхагва гарагт тохиож байна. Нар 08:19 цагт мандаж, 17:54 цагт жаргана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байхыг эрхэмлэдэг.
Мөр гаргах зан үйл нь байгальтайгаа зохицож амьдрах ухаан бөгөөд “Дөрвөн зүг, найман зовхис”-ыг эрхэмлэдэг. Тухайн жилд хүмүүн тухайн нэг суудалд суудаг гэж үзэх бөгөөд нүүдэл суудал, арилжаа наймаа, ажил үйлс нь цог хийморьтой, бүтэмжтэй байхыг билэгддэг. Найман зүг нь арга билгийн таван махбодын шүтэлцээг агуулдаг. Мөр зүгээ гаргахдаа нар зөв тойрон тэр жилийнхээ хийморийн зүгт гарч буян хишгийн зүгээс ирдэг ёсыг монгол хүн бүр ёсчлон гүйцэтгэж иржээ. Энэ нь тэр жилдээ аз хийморь, олз омог, буян хишигтэй байхын билэгдэл болдог учиртай.
Шинийн нэгний өглөө хийморьтой байх аваас тэр жилийнхээ хийморийг сэргээдэг гэж бэлэгддэг.
Мөр гаргахдаа хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно гэжээ. Мөр гаргахдаа аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчилж, энэ зан үйлдээ хүндэтгэлтэй хандахыг эрхэмлэх хэрэгтэй.
Гэрээсээ төмөр, мод, цаас мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гарна. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа долоо ба 21 удаа давтаж уншина.
Гал суудал
“Ум базар дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд зүгт зүгээ гаргаад, чүдэнз зурж түүнийгээ ус, цасаар унтраан урд зүгээс гэртээ ирнэ.
Шороосуудал
“Ум бадма дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгт зүгээ гаргаад, газарт модны үртэс цацаж баруун урд зүгээс гэртээ ирнэ.
Төмөр суудал
“Ум радна дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад баруун урд зүгт зүгээ гаргаад, жижиг гал гаргаад төмөрт хүргээд баруун зүгээс гэртээ ирнэ.
Огторгуй суудал
“Ум пагма дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд зүгт зүгээ гаргаад, огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүгээс гэртээ ирнэ.
Ус суудал
“Ум гарма дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, урд зүгт зүгээ гаргаад, ус асгаж дээгүүр нь алхаад хойд зүгээс гэртээ ирнэ.
Уул суудал
“Ум будда дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, баруун хойд зүгт зүгээ гаргаж, уул руу модны үртэс, шороо, чулуу хаяж зүүн хойд зүгээс гэртээ ирнэ.
Мод суудал
“Ум базар дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, хойд зүгт зүгээ гаргаад, мод, чүдэнз хугалж хаяж зүүн зүгээс гэртээ ирнэ.
Хий суудал
“Ум базар пад дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, урд зүгт зүгээ гаргаад, цаас урж хийсгээд зүүн урд зүгээс гэртээ ирнэ.
Та ямар суудалд сууж байгаагаа доорх хүснэгтээс тодотгож хараарай.
Төрсөн он |
Тухайн жилийн шинийн нэгэн |
Суудал |
|
Эр |
Эм |
||
1923 |
|
Огторгуй |
Шороо |
1924 |
1924.02.05 |
Төмөр |
Төмөр |
1925 |
1925.02.24 |
Шороо |
Огторгуй |
1926 |
1926.02.13 |
Гал |
Ус |
1927 |
1927.02.03 |
Хий |
Уул |
1928 |
1928.02.22 |
Мод |
Мод |
1929 |
1929.02.10 |
Уул |
Хий |
1930 |
1930.01.30 |
Ус |
Гал |
1931 |
1931.02.18 |
Огторгуй |
Шороо |
1932 |
1932.02.07 |
Төмөр |
Төмөр |
1933 |
1933.02.25 |
Шороо |
Огторгуй |
1934 |
1934.02.14 |
Гал |
Ус |
1935 |
1935.02.04 |
Хий |
Уул |
1936 |
1936.02.23 |
Мод |
Мод |
1937 |
1937.02.12 |
Уул |
Хий |
1938 |
1938.02.01 |
Ус |
Гал |
1939 |
1939.02.20 |
Огторгуй |
Шороо |
1940 |
1940.02.09 |
Төмөр |
Төмөр |
1941 |
1941.01.28 |
Шороо |
Огторгуй |
1942 |
1942.02.16 |
Гал |
Ус |
1943 |
1943.02.05 |
Хий |
Уул |
1944 |
1944.02.25 |
Мод |
Мод |
1945 |
1945.02.13 |
Уул |
Хий |
1946 |
1946.02.03 |
Ус |
Гал |
1947 |
1947.02.21 |
Огторгуй |
Шороо |
1948 |
1948.02.10 |
Төмөр |
Төмөр |
1949 |
1949.01.29 |
Шороо |
Огторгуй |
1950 |
1950.02.17 |
Гал |
Ус |
1951 |
1951.02.07 |
Хий |
Уул |
1952 |
1952.02.26 |
Мод |
Мод |
1953 |
1953.02.15 |
Уул |
Хий |
1954 |
1954.02.04 |
Ус |
Гал |
1955 |
1955.02.23 |
Огторгуй |
Шороо |
1956 |
1956.02.12 |
Төмөр |
Төмөр |
1957 |
1957.01.31 |
Шороо |
Огторгуй |
1958 |
1958.02.19 |
Гал |
Ус |
1959 |
1959.02.08 |
Хий |
Уул |
1960 |
1960.02.27 |
Мод |
Мод |
1961 |
1961.02.16 |
Уул |
Хий |
1962 |
1962.02.05 |
Ус |
Гал |
1963 |
1963.02.25 |
Огторгуй |
Шороо |
1964 |
1964.02.14 |
Төмөр |
Төмөр |
1965 |
1965.02.02 |
Шороо |
Огторгуй |
1966 |
1966.02.21 |
Гал |
Ус |
1967 |
1967.02.10 |
Хий |
Уул |
1968 |
1968.01.30 |
Мод |
Мод |
1969 |
1969.02.17 |
Уул |
Хий |
1970 |
1970.02.07 |
Ус |
Гал |
1971 |
1971.02.26 |
Огторгуй |
Шороо |
1972 |
1972.02.15 |
Төмөр |
Төмөр |
1973 |
1973.02.04. |
Шороо |
Огторгуй |
1974 |
1974.02.23 |
Гал |
Ус |
1975 |
1975.02.12 |
Хий |
Уул |
1976 |
1976.02.01 |
Мод |
Мод |
1977 |
1977.02.19 |
Уул |
Хий |
1978 |
1978.02.08 |
Ус |
Гал |
1979 |
1979.02.27 |
Огторгуй |
Шороо |
1980 |
1980.02.17 |
Төмөр |
Төмөр |
1981 |
1981.02.05 |
Шороо |
Огторгуй |
1982 |
1982.02.24 |
Гал |
Ус |
1983 |
1983.02.13 |
Хий |
Уул |
1984 |
1984.02.02. |
Мод |
Мод |
1985 |
1985.02.20 |
Уул |
Хий |
1986 |
1986.02.09 |
Ус |
Гал |
1987 |
1987.01.30 |
Огторгуй |
Шороо |
1988 |
1988.02.18 |
Төмөр |
Төмөр |
1989 |
1989.02.07 |
Шороо |
Огторгуй |
1990 |
1990.02.26 |
Гал |
Ус |
1991 |
1991.02.15 |
Хий |
Уул |
1992 |
1992.02.04. |
Мод |
Мод |
1993 |
1993.02.22 |
Уул |
Хий |
1994 |
1994.02.11 |
Ус |
Гал |
1995 |
1995.01.31 |
Огторгуй |
Шороо |
1996 |
1996.02.19 |
Төмөр |
Төмөр |
1997 |
1997.02.08 |
Шороо |
Огторгуй |
1998 |
1998.02.27 |
Гал |
Ус |
1999 |
1999.02.17 |
Хий |
Уул |
2000 |
2000.02.05 |
Мод |
Мод |
2001 |
2001.02.24 |
Уул |
Хий |
2002 |
2002.02.13 |
Ус |
Гал |
2003 |
2003.02.02 |
Огторгуй |
Шороо |
2004 |
2004.02.21 |
Төмөр |
Төмөр |
2005 |
2005.02.09 |
Шороо |
Огторгуй |
2006 |
2006.01.30 |
Гал |
Ус |
2007 |
2007.02.18 |
Хий |
Уул |
2008 |
2008.02.08 |
Мод |
Мод |
2009 |
2009.02.25 |
Уул |
Хий |
2010 |
2010.02.14 |
Ус |
Гал |
2011 |
2011.02.03 |
Огторгуй |
Шороо |
2012 |
2012.02.22 |
Төмөр |
Төмөр |
2013 |
2013.02.11 |
Шороо |
Огторгуй |
2014 |
2014.01.31 |
Гал |
Ус |
2015 |
2015.02.19 |
Хий |
Уул |
2016 |
2016.02.09 |
Мод |
Мод |
2017 |
2017.02.27 |
Уул |
Хий |
2018 |
2018.02.16 |
Ус |
Гал |
2019 |
2019.02.05 |
Огторгуй |
Шороо |
2020 |
2020.02.24 |
Төмөр |
Төмөр |
2021 |
2021.02.12 |
Шороо |
Огторгуй |
2022 |
2022.02.02 |
Гал |
Ус |