XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан болж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал найм давж түрүүллээ.
Тэр тус барилдаанд түрүүлсэн анхны аймгийн заан цолтон. Аймгийн цолтой бөх түрүүлсэн гурав дахь бөх болов. Түрүү бөх Э.Мөнхжаргал нь 1996 онд Архангай аймгийн Хотонд суманд төрсөн. Түүнии аав Уртнасангийн Эрдэнэхүү цэргийн начин цолтой бөх юм.
Э.Мөнхжаргал өдгөө “Бөхбилэгт” дэвжээнд улсын гарьд Д.Рагчаагийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бөгөөд “Сүлд” спорт хороо, “Хатант Итернэшнл” компанийн нэр дээр барилдаж байна. Аралтай, бяртай аймгийн заан Э.Мөнхжаргал 2015 онд сумын начин, 2017 онд сумын заан, 2019 онд аймгийн заан цол хүртсэн бөгөөд өнөө жил аймгийн баяр наадамдаа тав давж чимэг нэмжээ. Мөн өнгөрсөн зун Хүйн долоо худагт болсон “Үндэсний бөх, үнэт өв” 512 бөхийн барилдаанд тав давсан билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)