Сайжруулагч хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны зүүн талын тэргүүнийг манлайлан барилдсан Увс аймгийн Давст сумын уугуул улсын аварга П.Бүрэнтөгс дөрвийн давааны оноолтод Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргалтай, баруун талыг манлайлан барилдсан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Ц.Содномдорж Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Ц.Баямба-Отгон нартай тус тус учраа тааран барилдсан.
Тэгвэл аймгийн арслан Мөнхжаргал аваргыг зүүн талд нь мордож, аймгийн заан Ц.Бямба-Отгон арслан Содномдоржийг хашиж мордон давснаар сар шинийн барилдааны тавын даваанд гарч барилдахаар боллоо. Оны өмнө аймгийн заанууд аварга арслануудтай учраа тааран барилдацгаасан бөгөөд П.Бүрэнтөгс аварга Ц.Содномдорж арслан нар мөн тахим буулгаж байсан.
П.Тамир
Сэтгэгдэл (1)