Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Түшээт Ханы Аварга дэвжээ, Аврагч спорт хорооны бөх улсын начин Алтангэрэлийн Алтанхуяг сар шинийн баярын барилдаандаа гурав давлаа. Түүний хувьд хоёр даван өнөөдрийн барилдаж буй хамгийн ахмад бөх билээ. Гурвын даваанд түүнийг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболд амлан авч барилдсан бөгөөд Алтанхуяг начин зааны хөлд орж үлдсэн хөлөн дээр нь хавирч давсан.
Алтанхуяг начин 2004 онд аймгийн начин, 2005 онд аймгийн арслан, 2011 онд аймгийн хурц арслан цолуудыг тус тус хүртэж 2015 оны улсын их баяр наадмаар улсын аварга С.Мөнхбатаар тав дав даван улсын начин цолыг хүртэж байсан.