Африк тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн XXXIII дахь удаагийн тэмцээн эдгээр өдрүүдэд Камерун улсад зохиогдож байгаа билээ. Африк тивийн уур амьсгал нь хэт халуун тул тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнийг өвөл буюу лигийн тоглолтууд ид явагдаж байх үеэр тамирчдаа цуглуулан зохиодог. Тэгвэл энэхүү тэмцээний шөвгийн наймын тоглолтууд хоёр өдрийн турш явагдаж шилдэг дөрвөн баг тодорлоо. Шөвгийн наймд эзэн орон Камеруны шигшээ баг Гамбиаг 2:0 харьцаагаар, Буркина Фасогийн шигшээ баг Тунисийг 1:0, Египет улсын шигшээ баг Мароккогийн шигшээ багийг нэмэлт цагт 2:1 харьцаагаар, Сенегалын шигшээ баг Экваторын Гвинейг 3:1 харьцаагаар тус тус буулган авснаар тивийн аварга шалгаруулах тэмцээнийхээ шигшээ дөрөвт шалгаран үлдээд байна.
Хагас шигшээ тоглолтууд хоёрдугаар сарын 3-4-ний өдрүүдэд явагдах бөгөөд тус багууд Буркина Фасогийн эсрэг Сенегал, Камеруны эсрэг Египет гэж хоорондоо учраа таарсан. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар Сенегалийн шигшээ баг өрсөлдөгчөө ялж финалийн шатанд үлдэх өндөр магадлалтай бол Камерун болон Египетийн шигшээ багуудад ижил хэмжээний боломж байгаа.
П.Тамир