“Michel&Amazonka” брэнд Монгол Улсын шигшээ багийн өвлийн олимпод өмсөх хувцас хэрэгслүүдийг хариуцан ажиллаж байгаа билээ. Баг тамирчдын хувцсыг өвлийн олимпын нээлтийн өдөр буюу хоёрдугаар сарын 4-нд олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байсан ч өчигдөр орой урьдчилан танилцууллаа. Учир нь, баг тамирчдын олимпын хотхонд өмсөх ноосон цамцны энгэр дээрх улсын нэр буруу бичигдсэн гэсэн шүүмжлэл өчигдөр нийгмийн сүлжээгээр тархсан учир ийн олимпын нээлтээс өмнө хувцас хэрэгслүүдийг танилцуулах болсон юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (3)