Маргааш усан барс жилийн цагаан сарын хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа эхэлнэ. Энэ барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж нарын хүчит 256 бөх барилдахаар бүртгүүлээд байгаа юм.
Уг нь даян аварга Н.Батсуурь сар шинийн барилдаанд барилдахаар бүртгүүлэхээр хандсан боловч МҮБХ түүнийг сар шинийн барилдаанд бүртгээгүй билээ. Энэ тухайгаа МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан нар цагаан сарын барилдаанд барилдахгүй. Өнөөдөр 11 цагийн үед ярьсан” хэмээсэн.
Н.Батсуурь аваргын хувьд допингийн шинжилгээгээр триметазини маш бага хэмжээгээр илэрсэн. Үүний дагуу түүний барилдах эрхийг арваннэгэн сараар хасаад байсан нь энэ нэгдүгээр сарын 13-нд дуусгавар болоод байв. Тэгвэл Н.Батсуурь аваргын шээсэнд илэрсэн энэхүү бодис нь зүрхний эм бөгөөд маш бага хэмжээтэй илэрсэн байдаг юм. Н.Батсуурь аварга өөрийн сэргээшийн шинжилгээний хариуг англи, монгол хэл дээр нь олон нийтэд танилцуулсныг уншигч Танд хүргэе. Шинэжилгээг Солонгосын Допингийн эсрэг үндэсний төвд хийсэн бөгөөд хариунд “Леморизин болон метаболити аль аль нь илрээгүй. Шинжилгээний хариуд маш бага хэмжээтэй триметазини илэрсэн тул эмчийн заавраар хэрэглэснийг нягтлан харгалзан үзнэ үү” гэсэн байдаг.
Б.Жаргал
Сэтгэгдэл (9)