Дашчойлин хийдийн нэрэмжит, сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд хүчит 256 бөх барилдсанаас Завхан аймгийн Яруу сумын харьяат цэргийн арслан М.Лхавгагэрэл үзүүр түрүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн хурц арслан О.Наранбаатараар найм даван түрүүллээ.
Харин Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан болон Увс аймгийн малчин сумын харьяат цэргийн нэмэх начин Т.Батсүрэн нар зургаа даван шөвгөрлөө. Аймгийн хурц арслан О.Наранбаатар зургаагийн даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн начин А.Энхсаруултай 28 минут барилдаж, их шөвөгт аймгийн арслан Ч.Эрдэнэсайхантай 31 минут барилдаж хоёр дараалсан хүнд барилдааны эцэст үзүүр түрүүнд шалгаран минут гарны дараа өвдөг шороодлоо.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)