"Бээжин-2022" өвлийн олимпын нээлт хоёрдугаар сарын 4-нд эхэлнэ. Энэ удаагийн өвлийн олимпод манай улсаас гүйлтийн хоёр цаначин, паралимпын нэг тамирчин оролцоно. Өвлийн олимпод оролцох баг тамирчдын хувцсыг "Michel Amazonka" урласан юм. Зуны олимпын хувцас нь загварлаг, дэгжин болж олны талархлыг хүлээгээд байсан энэ брэндийн урласан өвлийн олимпод оролцох баг тамирчдын хувцас ямар байх нь анхаарлыг татаж буй. Харамсалтай нь өнөөдөр анх удаа ил гаргасан Монголын баг тамирчдын энгийн үедээ өмсөх ноосон цамцны энгэр дээрх улсын нэр нь "MONGOLIA" биш, "MONCOLIA" гэж уншигдахаар бичигдсэн нь олны шүүмжлэлийг дагуулж байна.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)