Усан бар жилийн хүчит бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр дуусч, барилдаан маргааш эхэлнэ. Маргааш эхлэх барилдаанд 256 бөх зодоглох бөгөөд нэг, хоёрын даваа явагдана. Хүчит бөхийн барилдаанд барилдах бөхчүүд өнөөдөр бүртгүүлж байгаа бөгөөд даян аварга Н.Батсуурь барилдах хүсэлтээ МҮБХ-нд хүргүүлээд байгаа юм байна. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсан дээрээ байршуулж, “Маргааш барилдана, Хууль ёсны дагуу” хэмээжээ..
Юутай ч тэрбээр барилдах хүсэлтээ МҮБХ-нд хүргүүлсэн байна. Харин МҮБХ-ноос “Бүртгэх боломжгүй юм байна” гэсэн зурвас илгээснийг Н.Батсуурь аварга цахим хуудастаа дэлгэсэн байна. Уг нь түүний барилдах эрхийг нэгдүгээр сарын 13-нд сэргээсэн МҮБХ-ны албан бичиг бий билээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (21)