Монголын сагсан бөмбөгийн хоёр холбоо нэгдсэн Дээд лигийг анх удаа зохион байгуулснаар хоёр талд хүч тарамдан тоглодог байсан багууд анх удаа нэгдсэн лигт хүч үзэж байгаа билээ. Монголын сагсан бөмбөгийн Дээд Лигийн улирлын тоглолтууд өндөрлөх шатандаа орсон энэ үед Плей-Офф-ын өнгийг тодорхойлох чухал тоглолтууд өчигдөр болж өндөрлөлөө. 18:00 цагаас лигийг тэргүүлэгч “”Алдар Танан Гарьд” нэгдүгээр байраа хадгалахын төлөө “Этүгэн Баянгол Ирвэсүүдтэй”, 20:00 цагаас “IHC Apes” болон “Налайх Бизон” багууд Плей-Офф-ын VIII байрын төлөө тус тус тоглолоо.
Эхний тоглолтод “Алдар Танан Гарьд” баг “Этүгэн Баянгол Ирвэсүүд”-ийн эсрэг 89-101 харьцаатай ялагдал хүлээснээр улирлыг 9-2 гэх амжилттайгаар хүснэгтийн хоёрдугаар байр руу шилжлээ. Харин “Этүгэн Баянгол Ирвэсүүд” чухал хожил авснаар 5-3 гэх амжилттай болж хүснэгтийн V байр руу дэвшлээ.
Харин хоёр дахь тоглолтод “IHC Apes” баг талбайн эздийн хувиар “Налайх Бизон”-ыг хүлээн авч 95-86 харьцаатайгаар ялалт байгуулсан. Тус тоглолтод “IHC Apes” багийн холбон тоглогч А.Ган-Эрдэнэ 30 оноо авч багаа тэргүүлсэн бол Ш.Энхийн-Од энэ улирлын Дээд Лигийн дебют тоглолтдоо оролцлоо. Түүний хувьд “Налайх Бизон” багийн эсрэг 19 оноо 11 самбар 8 дамжуулалт гэх үзүүлэлттэйгээр дабл-дабл дундчилсан байна. NCAA-ын I дивизоны Дейтоны их сургуульд энэ жилээс эхлэн тоглохоор болоод буй Ш.Энхийн-Од нь “IHC Apes” багтаа (өмнө нь “Хан-Уул Хангарьд” гэх нэртэй байхад нь тоглодог байсан) Плей-Оффын цувралд нь хүч нэмэн туслахаар алс холын АНУ-аас ирээд байна.
П.Тамир
Сэтгэгдэл (1)