“SKYTEL CUP” бадминтоны шилжин явах цомын анхдугаар тэмцээн болж, 21 багийн 121 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөв. Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд “Хан Хиллс” клубын Э.Сумъяасүрэн, эрэгтэйчүүдээс “Дархан-Од” клубын Д.Хэрлэн нар аваргаллаа.
Харин холимог хосын 25-40 насны сонирхогчдын төрөлд "Дархан-Од" клубын Л.Ганзориг, Х.Оюун нар түрүүлсэн бол холимог хосын +40 насны ангилалд “Сүлдэт Налайх” клубын Ц.Лхагваа, Б.Урандөл алтан медаль хүртсэн байна.