Монгол улсын нэрийн өмнөөс Токио 2020 олимпын наадмын жүдо бүхийн эрэгтэйчүүдийн -81кг жинд амжилттай барилдаж мөнгөн медаль хүртсэн Саед Моллаи Герман улсад амьдарч Европын орнуудаар бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Тэрээр өөрийн цахим хаягаараа дамжуулан нэмэлт вакцин хийлгэснээс хоёр долоо хоногийн дараа коронавирусын халдвар авсан гэдгээ өчигдөр мэдэгдлээ.
Түүний биеийн байдал нь сайн байгаа бөгөөд хоёрдугаар сарын 5-6-ны өдрүүдийн хооронд зохиогдох Парисын Гранд Сламд оролцохоор нэрээ өгөөд байсан. Энэ талаараа Саед Моллаи “Би Парист барилдаж чадна гэж найдаж байна. Хэрвээ барилдах боломж олдохгүй бол бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж дараа дараачийн тэмцээнүүддээ бэлэн байх болно” гэжээ.
П.Тамир
Сэтгэгдэл (1)