Жүжигчин М.Оргилын хүү О.Хүлэг Английн “Ливерпүүл”-ын олон улсын академийн элит буюу дээд зэрэглэлийн сонгон шалгаруулалтад тэнцэн тус академид бэлтгэлээ эхлүүлсэн юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд сонгон шалгаруулалтад оролцоод тэнцсэн О.Хүлэгийн эрх нь албан ёсоор өнөөдөр нээгдэн анхны тэмцээндээ оролцжээ. Ингээд өнөөдөр “Ливерпүүл”-ийн төлөөх анхны тоглолтдоо оролцон тоглолтдоо О.Хүлэг анхны гоолоо хийжээ. “Ливерпүүл”-ийн академийн сурагч О.Хүлэг багийнхаа төлөөх анхны тоглолтоо CFA Escola багийн эсрэг хийж, гоолдсон байна.
“Ливерпүүл” клубын хүүхдийн академи нь дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн академиудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. Тус академиас өрөн гарсан дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг дурдвал өнөө цагийн дэлхийн шилдэг жигүүрийн хамгаалагчдын нэг Трент-Александр-Арнолд, Ливерпүүл клубын домгууд болох Стивен Жеррард, Жэйми Каррагер, болон 2001 оны Баллон’Дор шагналын эзэн Майкл Оуэн нарыг нэрлэж болно.
П.Тамир
Сэтгэгдэл (1)