Сонирхогчдын боксын дэлхийн болон олимпын мөнгөн медальт, мэргэжлийн бокст 14 тулаан хийснээс 12-т нь ялалт байгуулаад буй IBO буюу Олон Улсын Боксын холбооны хөнгөн жингийн бүсийг 2019 онд эзэмшсэн МУГТ Нямбаярын Төгсцогт, Намиби улсын тулаанч Сакариа Лукастай тулалдлаа. Түүний өрсөлдөгчийн хувьд 37 настай Африк тивийн бүсэд 23 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулсан Африк тивийнхээ босоо аварга юм.
Хоёр тамирчны хувьд 10 үе тоглож, шүүгч нарын саналаар тулаан тэнцээгээр өндөрлөлөө.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)