Сонирхогчдын боксын дэлхийн болон олимпын мөнгөн медальт, мэргэжлийн бокст 14 тулаан хийснээс 12-т нь ялалт байгуулаад буй IBO буюу Олон Улсын Боксын холбооны хөнгөн жингийн бүсийг 2019 онд эзэмшсэн МУГТ Нямбаярын Төгсцогт манай улсын цагаар хоёрдугаар сарын 23-ны өглөөний найман цагаас Намиби улсын тулаанч Сакариа Лукастай тулалдана. Түүний өрсөлдөгчийн хувьд 37 настай Африк тивийн бүсэд 23 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулсан Африк тивийнхээ босоо аварга юм.
Хэдийгээр Төгсцогтын хувьд мэргэжлийн бокст 16-1 гэх амжилттай Америк тулаанч Виктор Пасилласын эсрэг тулалдах ёстой байсан ч түүний өрсөлдөгч коронавирусын халдвар авсны улмаас гэнэтийн өөрчлөлт гарч Сакариа Лукастай тулалдахаар болжээ. Бүтэн сарын туршид Виктор Пасилластай тулалдахаар бэлтгэл хийж байсан түүний тулаанд энэхүү гэнэтийн өөрчлөлт тийм ч ихээр нөлөөлөхгүй гэж найдаж байна. Мөн тулааны өмнөх мэргэжилтнүүдийн өгч буй таамгаар манай тамирчин ялах магадлал хамаагүй өндөр байгаа.
П.Тамир
Сэтгэгдэл (1)