Энэ долоо хоногийн мягмар гарагт Энэтхэгийн Мумбай хотод үүрэг даалгавар биелүүлж явсан гурван усан цэрэг онгоцон дээр үүссэн дэлбэрэлтээс болж нас баржээ. Уг дэлбэрэлтийн шалтгааныг одоогийн байдлаар тодорхой тогтоогоогүй байгаа бөгөөд багийн бусад гишүүд түргэн шуурхай хариу арга хэмжээ авснаар онгоцонд онц ноцтой гэмтэл гараагүй байна. Тэдгээр усан цэргүүд арваннэгдүгээр сараас хойш тусгай даалгавар биелүүлж байсан бөгөөд удахгүй үүрэгт хугацаа нь дуусаж бааз руугаа буцацгаах ёстой байжээ.
П.Тамир