Хана Хорка гэх Чех дуучин гэр бүлийнх нь хоёр гишүүн коронавирсын халдвар авсны дараа тэднээс хол тусгаарлагдахын тулд албаар халдвар авч өөртөө дархлаа үүсгэх зорилгоор тэдэнтэй хамт байж байрлажээ. Улмаар тэрээр зорьсондоо хүрч халдвар авсан хэдий ч уг үйлдлийг хийхдээ тэрээр ямар нэгэн вакцинжуулалтад харагдаагүй байсан нь түүний хамгийн том алдаа байсан юм.
Хана Хорка энэ тухайгаа өөрийн цахим хаягаараа дамжуулан энэ тухайгаа хэлж хурдан хугацаанд эдгэж байгаа талаараа бусдад мэдэгдсэн байжээ. Гэвч уг үйл явдлаас хоёр хоногийн дараа тэрээр нас барсан. Нас барахынхаа өмнө бие нь маш сайн байсан бөгөөд хүүгийнхээ хамтаар гарч алхахаар бэлдэж байсан хэдий ч гэнэт түүний нуруу өвдөж ор луугаа явсан байна. Түүнийг орондоо хэвтсэнээсээ ойролцоогоор арван минутын дотор бүрэн амьсгал хураасан аврах ямар ч боломж байгаагүй гэж түүний хүү өгүүлжээ.
Европын холбооны улсууд вакцингүй иргэдээ кино театр, ресторан, кафе гэх мэт олон нийтийг хамарсан газруудад оруулахгүй байгаагаас вакцин хийлгэхгүйгээр өөрөөрөө халдвар авах замаар дархлаа тогтож вакцины үнэмлэх авах, авилга өгч хуурамч вакцин хийлгэж үнэмлэх авах гэх мэт хэргүүд маш ихээр тохиолдож байна.
П.Тамир