Жүдо бөх өндөр хөгжсөн орнууд IJF буюу Олон Улсын Жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийг нэг жилийн туршид ээлжлэн зохиодог уламжлалтай.
Тэгвэл Монгол улсын Улаанбаатар Гранд При тэмцээн эргэн IJF-н цуврал тэмцээнүүдтэй нэгдэж байгаа нь үзэгч бидний хувьд тэмдэглүүштэй сайхан мэдээ билээ. Дэлхийн шилдэг тамирчдын барилдааныг эх орондоо хажуухнаас нь үзэх боломж бид бүхэнд гарч ирж байна гэсэн үг юм. Үүнтэй холбоотойгоор та бүхэнд 2022 онд IJF-с зохион байгуулах томоохон тэмцээнүүдийн хуваарийг хүргэж байна.
- Алмадын Гранд При (Португал) 1-р сарын 28-30
- Парисын Гранд Слам (Франц) 2-р сарын 5-6
- Тел Авивын Гранд Слам (Израиль) 2-р сарын 17-19
- Тбилисийн Гранд Слам (Гүрж) 3-р сарын 25-27
- Анталяагийн Гранд Слам (Турк) 4-р сарын 1-3
- Казаны Гранд Слам (ОХУ) 5-р сарын 20-22
- Дюсселдорфын Гранд Слам (Герман) 6-р сарын 4-6
- Улаанбаатарын Гранд При (Монгол) 6-р сарын 24-26
- Будапештын Гранд Слам (Унгар) 7-р сарын 8-10
- Загребын Гранд При (Хорват) 7-р сарын 15-17
- Насанд Хүрэгчдийн ДАШТ, Ташкент (Узбекистан) 10-р сарын 2-9
- Абу Дабигийн Гранд Слам (Арабын Нэгдсэн Эмират) 10-р сарын 21-23
- Бакугийн Гранд Слам (Азербайжан) 11-р сарын 4-6
- Токиогийн Гранд Слам (Япон) 12-р сарын 3-4
- Мастерс тэмцээн 12-р сарын 16-18
П.Тамир
Сэтгэгдэл (1)